Барилгын материал хайж цаг алдах хэрэггүй. Яармаг Барилгын Материалын Худалдааны Төвийн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг захиалгаар худалдан авч, хүссэн байршилдаа найдвартай хүргүүлээрэй. Барилгын материал, будаг, сантехник, цахилгаан хэрэгсэл, засал чимэглэл болон бусад хэрэгцээт бүтээгдэхүүнийг нэг дороос түргэн шуурхай захиалах боломжтой.
НүүрБүтээгдэхүүнШалны эпокси будагNoroo Epoxy Paint / Бетон шалны резин будаг
Noroo Epoxy Paint / Бетон шалны резин будаг
Noroo Epoxy Paint / Бетон шалны резин будаг

0

385,000₮
Тоо хэмжээ
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

NOROO PAINT-ийн бетон шалны DHDC-6200 нь үйлдвэрийн болон автомашины зогсоол, агуулах, үйлдвэр зэрэг өндөр ачаалалтай бетон шаланд зориулсан 2 компоненттой эпокси шалны хамгаалалтын будаг (Epoxy Lining Floor Coating) юм.


NOROO CLEANPOXY LINING DHDC-6200

Эпокси Шалны Будаг

NOROO DHDC-6200 нь эпокси болон тусгай хатууруулагчийн найрлагатай, уусгагчгүй өндөр бат бөх шалны эдэлгээг уртасгагч будаг юм. Бетон шаланд зузаан хамгаалалтын үе үүсгэж, элэгдэл, химийн бодис, тос, чийг болон механик ачаалалд өндөр тэсвэртэй хамгаалалт бий болгодог. Нэг үеэр зузаан бүрхүүл тэгшилгээ үүсгэх боломжтой тул үйлдвэрийн зориулалтын шалны ажилд өргөн хэрэглэгддэг.


Давуу тал

✅ Маш өндөр наалдацтай

✅ Элэгдэл болон зураасанд тэсвэртэй

✅ Химийн бодисын эсэргүүцэл сайтай

✅ Тоосжилтыг бүрэн зогсооно

✅ Зузаан хамгаалалтын үе үүсгэнэ

✅ Гөлгөр, гялгар гадаргуу бий болгоно

✅ Агуулах, үйлдвэр, авто зогсоолд тохиромжтой

✅ Уусгагчгүй тул агшилт бага, бат бөх чанар өндөр


Хэрэглэх зориулалт

  • Үйлдвэрийн шал

  • Агуулахын шал

  • Автомашины зогсоол

  • Үйлдвэрлэлийн талбай

  • Логистикийн төв

  • Бетон шалтай худалдааны төв

  • Тоосжилт ихтэй бетон гадаргуу


Техникийн үзүүлэлт

Үзүүлэлт: Хатаагч тусдаа 2 найрлагатай эпокси Гадаргуу Гялгар (Glossy)

Өнгө: Ногоон, Саарал

Онолын зарцуулалт: 3.2 кг/м² (2 мм зузаанд)

Шингэлэгч: Шаардлагатай

Савалгаа: 18л/ 24 кг (20 кг суурь + 4 кг бэхжүүлэгч)

Хадгалах хугацаа: 6–12 сар


Хатах хугацаа

Температур 5°C 10 цаг, 10°C 6 цаг, 20°C 4 цаг, 30°C2 цаг /Гар хүрэхэд хатах/

Температур 5°C 48 цаг, 10°C 36 цаг, 20°C 24 цаг, 30°C18 цаг /Бүрэн хатах/


Хэрэглэх заавар

1. Гадаргуу бэлтгэх

  • Бетон нь хамгийн багадаа 28 хоног бэхэжсэн байх.

  • Тос, ус, тоос, элс, сул хэсгийг бүрэн цэвэрлэх.

  • Бетоны чийглэг 6%-иас бага байх.

  • Ан цав, завсрыг эпокси шаваасаар бөглөх.

2. Суурь түрхлэг

Дараах грунт праймеруудтай хамт хэрэглэнэ:

  • CLEANPOXY CLEAR PRIMER

  • CLEANPOXY PENETRATE PRIMER DNY-200

3. Холих

  • Base(A) болон Hardener(B)-ийг 5:1 жингийн харьцаагаар холино.

  • Цахилгаан холигчоор 3–5 минут жигд хутгана.

  • Холисны дараах ашиглах хугацаа :

    • 20°C-д 30 минут

    • 30°C-д 20 минут

4. Түрхэх

  • Шүдтэй шпатель

  • Резинэн шпатель

  • Тусгай эпокси тараагч хэрэгсэл ашиглан түрхэнэ.

  • Агаарын бөмбөлөг үүсэхээс сэргийлж 2 үе шаттай тарааж будна.


Ашиглах орчны нөхцөл

  • Агаарын температур: 5°C–35°C

  • Гадаргуугийн температур: 40°C-аас бага

  • Харьцангуй чийгшил: 80%-иас бага

  • Бетоны чийглэг: 6%-иас бага


Анхаарах зүйлс

⚠️ Гадна орчинд ашиглахыг зөвлөдөггүй. Эпокси будаг нь нарны UV туяанд өнгө өөрчлөгдөнө.

⚠️ Бороо, өндөр чийгшилтэй үед түрхэхгүй.

⚠️ Бусад төрлийн будагтай хольж хэрэглэхгүй.

⚠️ Түрхэх болон хатах үед агааржуулалт сайтай орчинд ажиллах.

⚠️ Амны хаалт, хамгаалалтын бээлий, нүдний шил хэрэглэх шаардлагатай.

Төлбөрийн боломжууд
Та энэхүү бүтээгдэхүүнийг дараах төлбөрийн хэлбэрээр худалдан авах боломжтой.
QPay
QPayБүх банкны аппаар QR код уншуулан төлөх
Transfer
Дансаар шилжүүлэхДэлгүүрийн дансанд шилжүүлэг хийж төлөх
Хүргэлтийн нөхцөл
Төлбөрийн нөхцөл
Үйлчилгээний нөхцөл

Хэрэглэгчийн сэтгэгдэл

Сэтгэгдэл хоосон байна

Яг одоогоор ямар нэгэн сэтгэгдэл байхгүй байна. Хэсэг хугацааны дараа дахин шалгана уу.

Нэвтэрсэн хэрэглэгч үнэлгээ өгөх боломжтой

Хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ талаар сэтгэгдэл, үнэлгээ үлдээж бусад хэрэглэгчдэд зөв сонголт хийхэд нь туслаарай.

Нэвтрэх